avatar

Карбон хүчил

2012-04-17,16:38

11-р анги             Карбон хүчил

1.Карбон хүчлийн молекулд ямар функциональ бүлэг байх вэ?

a.       .Гидроксилийн       б.Карбонилын       в.Карбоксилын       г.Альдегидын

2.Хурган чихний хүчил ямар хүчилд орох вэ?

       а.нэг суурьт ханасан    б.нэг суурьт ханаагүй   в.2 суурьт ханасан      г.2 нэг суурьт ханаагүй  

3.Ямар хүчил мөнгөн толины урвалд ордог вэ?

       а.шоргоолжны   б.цууны   в.пропионы   г.бутаны

4.Нэг атомт ханасан карбон хүчлийн ерөнхий томёог заа.

        а.CnH2n+1COOH          б. CnH2nCOOH           в. CnH2n-1COOH         г. CnH2n+1COH

5.Карбон хүчил спирттэй урвалд орж юу үүсгэдэг вэ?

        а.ангидрид       б.альдегид       в.энгийн эфир        г.нийлмэл эфир

6.Карбон хүчлийг ангижруулахад юу үүсэх вэ?

         а.шинэ хүчил     б.ангидрид       в.альдегид       г.нүүрсхүчлийн хий

7.Дараах бодисуудйн аль нь натрийн карбонаттай урвалд орох вэ?

         а.метан       б. метанол        в.метаналь         г.метан хүчил

8.Карбон хүчлийн натрийн давсыг шүлттэй халаахадюу үүсэх вэ?

        а.карбон хүчил       б.альдегид         в.спирт      г.нүүрсустөрөгч

9.Аромат хүчлийн гомологийн анхны гишүүн нь юу вэ?

        а.бензойны       б.фталын      в. Терефталын              г.малоны

10.Дараах бодисын аль нь цууны хүчлийн изомер вэ?

        а.CH3-CH2-COOH     б.СН3СОН      в.  CH3-CH2-OH      г.НСООСН3

11.Цууны хүчлийн натрийн давсны уусмал ямар орчин үзүүлэх вэ?

        а.хүчиллэг      б.шүлтлэг       в.саармаг      г.янз бүр

12.Дараах бодисын аль нь ханаагүй дээд хүчил вэ?

         а.стеарины       б.олейны      в.пальмитины      г.бензойны

13.Дараах бодисуудын аль нь аромат хүчил вэ?

         а.стеарины       б.олейны      в.пальмитины      г.бензойны

14.  Цууны хүчлийг яаж гарган авдаг вэ?

           а. Этиленийг гидратжуулж                        б.ацетиленыг   гидратжуулж

           в.цууны алдегидыг ангижруулж               г. цууны алдегидыг исэлдүүлж

15.Шоргоолжны хүчил ямар шинж үзүүлэх вэ?

          А.хүчлийн       б.альдегидын        в.хүчлийн баальдегидын     г. хү члийн ба спиртийн    

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хялбархан тохиромжтой асуултууд байна (Amjilt).
Бичсэн: Gegee (зочин) хэзээ: 22:19, 2022-04-13 | Холбоос | |
хариуг бичиж болхуу
Бичсэн: Зочин хэзээ: 23:25, 2019-05-05 | Холбоос | |



:-)
 
xaax