Азот фосфорын бодлого
Азот,фосфорын сэдэвт бодлого
1.0.224 л/х.н/ азот нь хэдэн грамм масстай вэ?
2. 2.8 г масстай азотын молийн тоог олж тодорхойл.
3.Азотын(ll) оксид нь исэлдэж азотын (lY) оксидыг үүсгэнэ. Хэрэв урвалд 0.1 моль азотын (ll) оксид орсон гэвэл үүссэн хийн эзэлхүүн, молекулын тоо хэмжээг ол.
4. 6.3 г азотын хүчлийг 8г зэсийн (ll) оксидтой халаахад үүссэн
Бодисын массыг тодорхойл.
5. Азотын хүчлийг зэсийн сульфаттай халаахад үүссэн бүтээгдэхүүнийг барийн хлоридтой урвалд оруулахад 2.33 г хүчил, шүлтэнд уусдаггүй цагаан тунадас үүссэн байна. Урвалд орсон азотын хүчлийн массыг ол.
6.448 мл азот нь /х.н/ хичнээн грамм хүчилтөрөгчтэй тэнцэх вэ?
7. 6.2 г фосфорыг 44.8 л хүчилтөрөгч дотор шатаажээ.Урвалаас үүсэн бодисуудын массыг ол.
8. 14.7 %-ийн 200 г орто фосфорын хүчлийн уусмалд 2.4 г кальци нэмэв. Ямар давс хэдий хэмжээтэй үүссэн бэ?
9.10 г натрийн фосфидыг илүүдэл хэмжээний давсны хүчлээр үйлчлэхэд хэдэн литр /х.н/ -д фосфин үүсэх вэ?
10. фосфорын үүсгэх оксидуудад хүчилтөрөгч 43.63%,56.33%- ийг тус тус эзэлдэг бол фосфорын оксидуудын томьёог олж, нэрлэн харьцангуй молекул массыг ол.