avatar

алкин

2012-04-06,16:19

Бүтээлч даалгавар

Мэдлэгээ хэрэглэх

1.   Өгөгдсөн бүдүүвчийн дагуу урвалын тэгшитгэл бичнэ үү? Үүнд:

a.    алкин  пропен

b.   алкин  пропен  дихлорпропан

c.    2,2,5 – триметилгексин - 3

d.    Ацетилен         этен       этан       хлорэтан          этен        ацетилен

e.    

2.   Ацетилений молекулын иштэй бөмбөлөг загварыг гарын доорх материал ашиглан хийнэ үү.

3.   Этан, этилен, ацетилен гурвыг ямар шинжүүдээр нь бие биеэс нь ялган таних вэ? Холбогдох урвалын тэгшитгэл бичиж тайлбарлана уу?

4.   Зургийг ажиглаад явагдах урвалын тэгшитгэлийг зохиож бичнэ үү?

 

Ацетилен        Винилацетилен       Хлорпрен       Хлорпрений каучук

 

5.   Хатуу бодис  А-г шингэн бодис Б-ээр үйлчилэхэд хоёр бодис үүсэх ба нэг нь В болно. В бодис нь бромын ус, KMnO4 –ийн уусмалын өнгийг арилгаж, шатахдаа нүүрсхүчлийн хий ба ус үүсгэхийн зэрэгцээ их хэмжээний дулаан ялгаруулдаг. Үүнийг нь практикт хийн гагнуурт хэрэглэдэг бол А, Б, В ямар бодисууд байсан бэ?

Тооцоолох

a.    Этан ба этины холимог шатаахад 14 л нүүрсхүчлийн хий үүсчээ. Мөн тийм хэмжээний холитгийг бромын усаар үйлчлэхэд савны масс 1.3 г-аар нэмэгджээ.Анхны холимог дахь хий бүрийн эзлэх хувийг ол.

                                                                        Хариу: 84% этан, 16% этин

b.   20г техникийн кальцийн карбидыг илүүдэл утсаар үйлчлэхэд үүссэн хийг хүрэлцэхүйц хэмжээний бромын усан дундуур нэвтрүүлэхэд 86.5 грамм тэгш хэмт бүтэц бүхий тетрабромэтан үүсжээ. Техникийн карбидын хэдэн хувь нь цэвэр карбид байсан бэ?                   

                                                                                                  Хариу:32.5%

c.    Хэвийн нөхцөлд 224 л ацетиленаас хичнээн грамм цууны альдегид гарган авах бэ? Урвалын бүтээгдэхүүний гарц -75%

                                                                   Хариу:330 r цуугийн альдегид

Асуудал шийдвэрлэх даалгавар:

        Урвал өгөгдсөн тэгшитгэлийн дагуу явагджээ.

        2C2H2 +5O2                4CO2+2H2O+O

a.    Энэ урвалыг ямар зориулалтаар хаана, юунд хэрэглэдэг вэ?

b.   Урвалын хор холбогдлын талаар ярилцаж, дүгнэлт бич.

Мэдлэгээ сориорой

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

 

18-р хүснэгтийн асуултыг уншаад тохирох хариултыг 17-р хүснэгтийн мэдээллээс олж, зөв хариултыг 18-р хүснэгтийн “хариулт” гэсэн хэсэгт бичнэ үү?

 

 

 

д/д

Асуулт

Хариултын дугаар

1

Алкены ерөнхий томьёог харуулсан нүдийг заана уу?

 

2

Ацетилений гомологийг илэрхийлсэн томьёолсон аль нүдэнд байна вэ?

 

3

13-р нүдэнд буй томьёо орон зайн изомерийг илэрхийлж байна уу?

 

4

Хэлхээний салбарлалтаас хамаарсан изомер бодисуудыг ол.

 

5

Аль нүдэнд стереоизонерийн томьёог бичсэн байна вэ?

 

6

Гуравчийн холбоо агуулсан нэгдлийн -холбооны нэвчилцлийг харуулсан загвар аль нь вэ?

 

7

Зураг 1-д дүрсэлсэн нүүрстөрөгчийн атомын төлөв аль бодисуудад агуулагдах вэ?

 

8

Алкены молекул дахь нүүрстөрөгч-устөрөгчийн хооронд үүсэх холбоог хаана дүрсэлсэн байна вэ?

 

9

Алкины молекулын нүүрстөрөгч нь атомын эрлийзжэлтийг хаана дүрсэлсэн байна вэ?

 

10

Этилений молекул дахь химийн холбоо аль зургууд илэрхийлж байна вэ?

 

11

Ацетилений молекул дахь химийн холбоог аль зургууд илэрхийлж байна вэ?

 

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хариу хаанаас авах вэ
Бичсэн: Зочин хэзээ: 14:46, 2023-05-23 | Холбоос | |
Hariu baihgui haanaas avahinbee
Бичсэн: Orgil (зочин) хэзээ: 00:58, 2022-05-13 | Холбоос | |
Bayrlalaa
Бичсэн: Riza хэзээ: 00:56, 2022-05-13 | Холбоос | |
Bayrlalaa mash geregtseetei zuil bailaaa
Бичсэн: Janerke хэзээ: 00:54, 2022-05-13 | Холбоос | |



:-)
 
xaax