Спирт
Дадлага ажил ¹5 Спирт
Туршилт 1.Спиртийн физик шинжийг судлах
Даалгавар:Этилийн спирт ба глицериний физик шинжийг судлах,усанд уусах байдлыг турших
Хэрэглэх зүйлс:Хуруу шил,ус, этилийн спирт,глицерин
Туршилт үйлдэх дэс дараалал:
Хуруу шилэнд 10 дусал этилийн спирт авч физик шинжийг нь ажиглана уу?
Спирт бүхий хуруу шилэнд 10 дусал ус хийж сэгсрээд уусч байгаа эсэхийг нь ажигла.
Өөр нэг хуруу шилэнд 2 дусал глицерин авч физик шинжийг нь ажигла.
Глицерин бүхий хуруу шилэнд 10 дусал ус хийж сэгсрээд уусч байгаа эсэхийг нь ажигла.
Этилийн спирт ба глицериний физик шинж,уусах чанарыг харьцуулан дүгнэлт хийнэ үү?
Туршилт 2 Глицеринийг таних чанарын урвал
Даалгавар:Олон атомт спирт буюу глицеринийг таних чанарын урвал явуулах аргад суралцах ,түүнийг урвалын тэгшитгэлээр илэрхийлэх
Хэрэглэгдэх зүйлс:Хуруу шил,зэс ( )-ийн сульфатын 10%-ийн уусмал, натрийн гидроксидын 10%-ийн уусмал, глицерин,дусаагуур
Туршилт үйлдэх дэс дараалал:
Хуруу шилэнд 0.5мл зэс ( )-ийн сульфатын уусмалаас авч натрийн гидроксидын уусмалаас гүн цэнхэр өнгийн тунадас үүстэл дусаа.Урвалын тэгшитгэлийг бич
Үүссэн тунадас дээрээ 1-2 дусал глицерин дусааж сэгсрээд ажигла.Тунадас уусав уу Ямар өөрчлөлт гарч байна вэ? Холбогдох урвалын тэгшитгэлийг бичнэ үү? Энэ нь олон атомт сдпиртийг таних чанарын урвал болно.
Этилийн спир т болон нэг атомт спиртийг энэ аргаар таньж болох уу
Хэрэглэсэн багаж хэрэгслээ угааж угааж цэвэрлэн ажлын байраа цэгцэлнэ үү?
Туршилт 3 Этилийн спирийг хромын хольцоор исэлдүүлэх
Даалгавар: Этилийн спиртийг исэлдүүлэгчээр нь исэлдүүлэх, үүсэх альдегидыг таних
Хэрэглэгдэх зүйлс:Хуруу шил,Этилийн спирт, калийн дихроматын 5 –ийн уусмал, хүхрийн хүчлийн 20 –ийн уусмал
Туршилт хийх дэс дараалал:
Хуруу шилэнд калийн дихроматын уусмалаас 2мл авч дээр нь хүхрийн хүчлийн уусмал 1мл,этилийн спирт 0.5мл хийж холимогийн өнгийг ажиглаж тэмдэглэ.
Холимогийг өнгөний өөрчилөлт гартал зөөлөн халаа.Урвалын үр дүнд өвөрмөц үнэр бүхий цуугийн альдегид үүснэ. Сэвж үнэрлэ.Холбогдох урвалын тэгшитгэлиг бичиж дүгнэлт хийнэ үү?
Хэрэглэсэн багаж хэрэгслээ угааж цэвэрлэн ажлын байраа цэгцэлнэ үү?