Арен
Бүтээлч даалгавар
Мэдлэгээ хэрэглэх
1. 1.2-диметил бензолыг гарган авах урвалын тэгшитгэл бичнэ үү?
2.Дараах хувирлыг дагуух урвалын тэгшитгэл бичнэ үү?
3.Өгөгдсөн бүдүүвчийн дагуу явагдах урвалын тэгшитгэл бичнэ үү?
A.CaO CaC2 C2H2 C6H6 C6H5Cl C6H5CH3
Б.C6H14 C6H6 C6H5OH C6H2Br3OH
В.C6H6 C6H12 C6H6 C6H5C2H5
4.Дараах нэгдлүүдийн аль нь буруу нэрлэгдсэн бэ?
А.1,4-диметил, 6-этил бензол
Б.1,3-триметил бензол
В.Стирол
5.Толуолын хими шинжийг харуулсан урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү
Тооцоолох
1.3,36л ацетиленаас 2,5 мл бензолыг хэвийн нөхцөлд гарган авдаг.Бүтээгдэхүүний гарцыг тодорхойл.Бензолын нягт 0,88г/мл болно.
Хариу:бензолын гарц-56,4%
2. 4.6г гомолог нэгдлийг нитрожүүлж 6,85г масстай нитроуламжлал гарган авчээ.Бензолын ямар уламжлалыг авсан бэ?
Хариу:толуол
3.Молекулдаа найман нүүрстөрөгчийн атом агуулсан аргенийн бромын усаар үйлчлэхэд дибромт уламжлал үүсгэх бөгөөд үүссэн нэгдлийн уурын агаартай харьцуулсан нягт нь 9,103-тай тэнцүү.Арений бүтцийн томьёог тогтоож нэрлэнэ үү.
Хариу:C6H5CH=CH
4.Бензол ба стиролын холимогийг өнгөгүй болгоход 500г, 3,2%-ийн бромын ус зарцуулагджээ. ТИйм хэмжээний холимогийг шатаахад хэвийн нөхцөлд 44,8л нүүрсхүчлийн хий ялгарчээ.Холимог дахь бензолын массын хувийг тодорхойл.
Хариу:60%
А
суудал шийдвэрлэх
Бензол нь голдуу модлог ургамал бусад хог хаягдал, органик хаягдлыг шатах үед байгальд үүсдэг.Бензол,түүний гомолог нь хүний бие махбодын өөх ихтэй эдүүдэд нэвчин,улмаар төв мэдрэлийн системийг хүчтэй гэмтээж мансууруулах үйлчилгээтэй. 1тн цэцэрлэгийн хог хаягдлыг шатаахад ойролцоогоор 1,4 кг бензол үүсдэг бол ийм хэмжээний бензол эзэлхүүн агаарт тархвал хор нөлөө үзүүлэх вэ Бензолын агаарт байх зөвшөөрөгдөх ашууламж 0,1мг/м3 болно.